iPhone-ыг яагаад Хятадад угсардаг вэ?
- iSuld
- Feb 6, 2017
- 3 min read

2002 оныг хүртэл Apple-ийн ихэнхи бүтээгдэхүүн АНУлсад үйлдвэрлэгдэж, угсардаг байсан. Харин 2004 оноос хойш Apple бүтээгдэхүүнээ Хятадад угсарах болсон. Үүнийг ихэнхи хүмүүс Азийн улс орнуудын ажиллах хүчин хямд байдаг гэж ойлгодог. Хэдийгээр энэ зөв боловч учир шалтгаануудын дөнгөж нэг хэсэг нь юм. Гадны хямд ажиллах хүчнээс гадна, Apple-ийн удирдлагууд гадаадын үйлдвэрүүдийн ажиллах цагийн уян хатан байдал, хичээнгүй, хариуцлагатай, үйлдвэрлэлтийн ур чадвар сайн гэдэгт итгэдэгээс гадна маш их сонголтууд, боломжууд тэдний өмнө нээгддэгт бгаа юм.
Их хэмжээний ажиллах хүчин, ажилчид:
Барак Обама: Аpple яагаад бүтээгдэхүүнээ АНУлсад үйлдвэрлэж, угсардаггүй юм? гэж Жобсоос асуухад Стив Жобс: Засгийн газар гадны инженерүүдийг хөлслөхөд тусалж ВИЗ-ний бодлогыг шинэчлэх хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Энэ нь ажиллах хүчин АНУлсад бхгүй гэдгийг илэрхийлж бгаа юм. Энэ нь ажиллах хүчин АНУлсад байхгүй гэдгийг илэрхийлж бгаа юм.
Одоогийн байдлаар (2013.08.04) Apple Хятадaд шинэ iPhone утсаа угсарч эхлээд байгаа. Үүнийг хийж гүйцэтгэж байгаа Үйлдвэр нь Тайваны электроникийн тоног, төхөөрөмж угсарч үйлдвэрлэдэг Foxconn, Pegatron корпорациуд юм. Pegatron корпорацийн тухай нэг зүйлийг гайхуулахад Тайванд - 5640, Хятадад - 89500, Чехэд - 2400, АНУ, Япон, Мексик гэх мэт бусад улсуудад нийлээд 200-аад ажилчинтай Дэлхийд тэргүүлэгч корпораци юм. Дээрхи тоо баримтыг хэлдгийн учир нь Азиас бусад улс оронд ийм их хэмжээний ажиллах хүчин олддоггүй гэдгийг хэлэх гэсэн юм. Apple-аас үүнтэй холбоотой нэгэн судалгаа хийсэн байдаг. Хэрвээ АНУлсад iPhone-ийг үйлдвэрлэхээр болвол Apple-д ойролцоогоор 8700 инженер, бүтээгдэхүүн угсрах 200000 ажилчин хэрэг болох ба эдгээр ажилчдыг хайж олоход 9 сар орчим хугацаанд олох боломжтой гэсэн тооцоо гарсан бна. Харин энэ их ажилчдыг Хятадаас зөвхөн 15 хоногын дотор олох боломжтой. Эндээс та бүхэн Хятадаас бусад улс оронд Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг богино хугацаанд 40,50 саяар нь угсарч үйлдвэрлэх боломжгүй гэдгийг харж байгаа байх. Магадгүй та бүхэн энэ ажилчдыг Хятадаас өөр улсаас олох боломжгүй гэхээр Энэтхэг гэж хэлэх байх. Энэтхэгт хүн ам нь бгаа боловч Тайваны Foxconn, Pegatron шиг том үйлдвэр байдаггүй.

Хямд ажиллах хүчин: 2013.08.04 - Шинэ iPhone угсраx Pegatron-ны үйлдвэрт ажиллагсад 7 хоногын 6 өдөр нь, өдөрт 11 цагийн ээлжээр цагийн 1.50$ цалинтай ажиллаж бгаа. Энэ нь өдөрт 17$ байх ба ээлжээр ажлаад сард ердөө $268 -ын цалинтай ажиллах юм. Гэтэл Pegatron-ны үйлдвэр байдаг орон нутгийн иргэдийн сарын дундаж орлого нь $764 байдаг бна. Ийм хямд ажиллах хүчин бусад улс орнуудад, тэр дундаа АНУлсад олдохгүй гэдэг нь харагдаж байгаа байх.
Зах зээл ба тээвэрлэлт: Одоо бүхийл технологийн компаниуд, тэр дундаа бид бүхний өдөр тутмын хэрэглээний электрон тоног төхөөрөмж (гар утас, таблет, нөүтбүүк...) үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн зах зээлийн гол бай нь Ази тив болсон. Учир нь дэлхийн нийт хүн амын 60% буюу 4.3 тэрбум нь Азид оршиж байна. Тиймээс Азид угсарч үйлдвэрлэж, Азид борлуулах нь хамгийн хямд тээвэрлэлтээр хамгийн том зах зээлд нийлүүлж бгаа нь тэдний гол зорилгуудын нэг болдог. Үүнийг батлах нэгэн судалгааг дурдахад, Хэрвээ Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг АНУлсад үйлдвэрлэж, угсарч усан онгоцоор тээвэрлэвэл 35 өдөр зарцуулах бол нисэх онгоцоор тээвэрлэхэд 10 дахин үнэтэй бдаг болохоор аль болох тээвэрлэлтийг хямд, богино хугацаанд тээвэрлэж, борлуулахад Ази тив ашигтай байрлал болж өгч байна. Мөн Хятадад үйлдвэрлэх болсон хамгийн том хүчин зүйл бол Apple-ийн бүтээгдэхүүнд ашиглагддаг эд ангиуд юм. Apple бүтээгдэхүүний эд ангиудаа хаанаас авдагыг дурдвал.
Жишээ: iPhone 5 Баттерэй болон бусад зарим жижиг эд ангиуд: Хятад Камерны ленз: Хятад Дэлгэц: LG and Toshiba хамтарсан үйлдвэр (Солонгос, Япон) РАМ: SK Hynix Солонгос Процессор: TSMC Тайван Утасны гадна гэр: АНУ Эдгээр эд ангиудыг АНУлсад цуглуулж угсарсан дээр үү? Хятадад цуглуулж угсарсан дээр үү гэдгийг та бүхэн өөрсдөө мэдэх биз ээ....
Доорхи линкүүд дээр бгаа баримтуудыг иш татаж ашигласан болно.
Reference: https://twitter.com/iSulD
https://www.facebook.com/Isuld/ http://osxdaily.com/…/why-arent-apple-products-made-in-ame…/ http://www.nytimes.com/…/apple-america-and-a-squeezed-middl… http://osxdaily.com/…/ever-wonder-where-your-apple-hardwar…/ http://tech2.in.com/…/apples-madeinusa-macs-will-be-…/874180 http://en.wikipedia.org/wiki/Pegatron http://en.wikipedia.org/wiki/Asia http://online.wsj.com/…/SB100014241278873238558045785111227… http://facts.randomhistory.com/interesting-facts-about-appl…
Commenti