Сүүлийн үеийн ухаалаг утаснуудын усны хамгаалалтын стандарт IP67, IP68-ийн тухай ба сэрэмжлүүлэг
- iSuld
- Feb 19, 2017
- 2 min read

Сүүлийн үеийн олон ухаалаг утаснууд IP67, IP68 стандартыг хангаад бгаа. Эдгээрийн мэдээллийг сошил, хэвлэл мэдээллээр тайлбарлахдаа Waterproof гэхийг усны хамгаалалттай 1м-ийн гүнд ашиглаж болох мэт тайлбарлаж хэрэглэгчдэд буруу ойлголт өгч утсаа усанд эвдэх нигуртай тул СЭРЭМЖЛҮҮЛЭХ болон МЭДЛЭГТ дусал болгож дэлгэрэнгүй тайлбар хийе.
Тэгэхээр IP стандартын хувьд Олон улсын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээлэл, технологийн өндөр мэдлэгтэй хүмүүс Water resistant гэхийг нэг үгээр Waterproof гэж хэлж заншаад бгаа. Зөв хэллэг нь Water resistant буюу Усанд тэсвэрлэх, эсэргүүцэх чадамжийн тухай ойлголт юм.
IP67, IP68 гэж юу вэ?
Эхний 2 үг IP нь International Protection үгний товчлол бөгөөд International Electrotechnical Commission(IEC) байгууллагаас хуурай, хатуу биет болон шингэн зүйлээс хамгаалах чанарыг тогтоож сертификат олгодог бгаа. IP гэсэн 2 үсгийг 2 тоо дагалддаг ба тэдгээр 2 тооны эхний тоо нь хуурай, хатуу биетээс хамгаалах чадамжийг илэрхийлдэг, 2 дахь тоо нь шингэн буюу усанд тэсвэрлэх чадамжийг илэрхийлдэг.
IP67
6 - Тоос, тоосонцороос бүрэн хамгаалсан 7 - Усанд 1 метр хүртэлх гүнд 30 мин бх тэсвэртэй.
IP68 6 - Тоос, тоосонцороос бүрэн хамгаалагдсан 8 - Усанд 1.5 метр хүртэлх гүнд 30 мин бх тэсвэртэй гэж бгаа
Тэгэхээр IP67, IP68 стандарттай утсыг усан доор зураг дарж, бичлэг хийж ашиглаж болох уу?
Хэдийгээр IP67 - 1м гүнд 30мин, IP68 - 1.5м гүнд 30 минутын тэсвэртэй гэж бгаа боловч ЭНЭ НЬ УСАН ДООР ЗУРАГ ДАРЖ, БИЧЛЭГ ХИЙЖ БОЛНО ГЭСЭН ҮГ БИШ ЮМ!!! Энэ стандартыг энгийнээр тайлбарлавал бидний утсаа усанд эвдэх эрсдэлийг багасгаж өгч бгаа. Өмнө нь бид бороонд утсаа ашиглах боломжгүй, усанд утсаа унагаах, дээрээс нь шингэн юм асгах гэх мэт тохиолдолдлуудад утсаа унтрааж салгаж сайн хатааж, арчиж бгаад асаадаг бсан. Одоо тэгвэл IP67, IP68 стандарттай утаснуудыг (IP67 бол 1м гүн, IP68 бол 1.5м гүн) усанд унагаасан, бороонд норсон, дээрээс нь шингэн юм асгасан гэх тохиолдлуудад хатаах шаардлаггүй, зүгээр л арчиж цэвэрлээд ашиглах боломжтой болж бгаа юм.
Дээрхийг батлах 2 жишээ дурдъя...
1. Саяхан Apple өөрийн ухаалаг цаг Apple Watch 2-oo IP67 стандартыг хангасан гэж танилцуулсан. Гэтэл өөрийн www.apple.com вэбсайт дээрээ шинээр танилцуулсан Apple Watch 2 ухаалаг цагны талаар сануулахдаа: "Your Apple Watch is water resistant, but not waterproof. For example, you may wear and use your Apple Watch during exercise, in the rain, and while washing your hands" бас "Submerging your apple watch isn't recommended" гэж сануулсан нь усан доор ашиглаж болохгүйг анхааруулж бгааг илэрхийлнэ.
2. Өнгөрсөн жил Sony Xperia цувралаа IP68 стандарттай гаргасан. Гаргаснаас хойш хагас жил болоогүй Sony өөрийн вэб хуудас дээрээ хэрэглэгчдэдээ анхааруулж УСАН ДООР ЗУРАГ ДАРЖ, БИЧЛЭГ ХИЙЖ АШИГЛАХГҮЙ БХЫГ САНУУЛАХААС ГАДНА АШИГЛАЖ ЭВДСЭН ТОХИОЛДОЛД БАТАЛГААТ ХУГАЦАА НӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛОХЫГ АНХААРУУЛЖ БайСАН. Үүнийгээ тайлбарлахдаа IP68 үнэлгээ нь зөвхөн лабораторийн нөхцөлд ухаалаг утас STAND BY MODE буюу УТАСНЫ ДЭЛГЭЦ УНТРААЛТТАЙ, АШИГЛААГҮЙ тохиолдолд туршиж баталгаажсан тул усан доор ашиглахгүй байхыг анхааруулж байсан юм. [if !supportLineBreakNewLine] [endif]
Comments