top of page
Search

Snapdragon 821 процессор (CPU)-ийн тухай

  • iSuld
  • Feb 10, 2017
  • 2 min read

2016 оны ухаалаг утасны трэнд болсон Snapdragon 821 процессорыг QUALCOMM 2016 оны 3 сард танилцуулж байжээ. Snapdragon 821 процессор нь өмнөх Snapdragon 820 загвараа бага зэрэг сайжруулж, өөрчилсөн ба бүтцийн хувьд ижил төстэй.

Өмнөх загвар болох Snapdragon 820 нь 4 цөмтэй ба энэ 4 цөм нь хоёр хоёроор 2 өөр кластерд хуваагддаг. Кластер гэдэг нь хамтдаа ажиллаж, биенээ нөхөж, харилцан уяалдаатай ажилладаг зарчимтай. Энэ зарчмыг дээр дурдсан Snapdragon 820 процессорын ажиллагаагаар тайлбарлавал:

  1. Эхний 2 цөм нь 2.15GHz хурдтай ба хамгийн өндөр максимус ачааллаар ажилладаг. Энэ нь хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарч өндөр ачаалалтай олон апп ажлуулж, систем өндөр ачааллаж эхэлвэл автоматаар хамгийн өндөр 2.15GHz хурдаар ажиллаж эхлэх юм.

  2. Дараагийн 2 цөм нь 1.6GHz хурдтай ба өндөр ачаалалгүй хэвийн горимд ажилладаг. Энэ нь хэрэглэгчийн хэрэглээ хэвийн, бага ачаалалтай апп ажлуулах эсвэл Stand by байх үед ажиллах зарчимтай.

Ингэж 2 хувааж хоёр өөр хурдаар ажлуулладаг шалтгаан нь баттерэйнаас гарч байгаа энергийг зөв зохистой, үр дүнтэй зарцуулах зорилготой хийгдсэн. Өөрөөр хэлбэл 1.6GHz хурдаар ажиллаж байгаа тохиолдолд баттерэйний цэнэг бага зарцуулагдаж байгаа гэсэн үг. Үүний ачаар бидний утас илүү удаан цэнэгээ барих боломжтой болж байгаа юм. Тэгэхээр Snapdragon 821 процессор нь дээрх зарчимтай яг ижил бөгөөд хурдаар өөр. Snapdragon 821 процессорын эхний 2 цөм 2.4GHz хурдаар, нөгөө 2 цөм нь 2.0GHz хурдаар ажиллана.

Snapdragon 821 процессор - Snapdragon 821 процессороос:

  • Snapdragon 820 25MP хүртэлх камерыг дэмжих боломжтой бол Snapdragon 821 28MP хүртэлх камер дэмжих боломжтой болсон.

  • Утас асах хурд 10% хүртэл нэмэгдсэн

  • Апп унших хурд 10% хүртэл нэмэгдсэн

  • Scroll буюу дээш, доош гүйлгэх үйлдэл илүү сайжирсан

  • Процессор (CPU)-ны хурд 10% хүртэл нэмэгдсэн

  • Гар утасны график карт (GPU- Graphics Processing Unit)-ны хурд 5% хүртэл нэмэгдсэн

  • Баттерэй зарцуулалт 5% хүртэл багассан

Snapdragon 821 процессортой ухаалаг утаснууд

- LeEco Le Pro3

- Google Pixel & Pixel XL

- OnePlus 3T

- Asus Zenfone 3 Deluxe Special Edition

- Xiaomi Mi 5s & Mi 5s Plus

- Lenevo ZUK Edge

- Smartisan M1 and M1L

Дараагийн сэдвүүд:

  • Snapdragon 821 vs Apple A10 Fusion (iPhone 7, 7plus)

  • Дээр дурдсан “Snapdragon 821 процессортой ухаалаг утаснуудын үзүүлэлт болон үнийн харьцуулалт”


 
 
 

Commentaires


©2016 by TechStore

bottom of page